Номын сангийн удирдлагын програм

Дэлхий дээр хамгийн өргөн ашиглагддаг номын сангийн удирдах систем бол яахын аргагүй Күүхай (Koha) юм. Улсын, хувийн, сургуулийн, болон байгууллагын гэх мэт бүх төрлийн, АНУ-ийн конгресын номын сангаас орон нутгийн жижиг нийтийн номын сан хүртэлх гээд бүх түвшний номын сангууд Күүхайг сонгож байна. Энэ систем нь нээлттэй эх тул татаж авахад ямарч үнэгүйн дээр номын сангийн стандартуудыг болон номын санд шаардлагатай бүх үйлдэл функцүүдын агуулж байдаг. Дээр нь нэмээд өөрийн хэрэгцээнд тааруулан өөрчлөх, тохируулах бүрэн боломжтой.

Танай байгууллага, сургуульд номын сангийн удирдах систем шаардлагатай бол эргэлзэлгүй Күүхайг сонгоорой. Бид нэвтрүүлэхэд тань тусалж чадахаас гадна, хэрвээ хүсэх юм бол системээ үүлэнд байршуулах буюу бидэнд даатгаж болно.

Күүхайг ашиглахад танай байгууллагад хэрэгтэй зүйлс

  • Интернэт холболт
  • Вебэд суурилсан тул компьютер, таблет, эсвэл ухаалаг утастай хэрэглэгчид. Ямарч програм, апп суулгах шаардлагагүй.
  • Номын санд бааркод уншигч

Манай үйлчилгээнд юу багтаж байгаа вэ

  • Зөвхөн танай номын санд таарсан тохиргоо, интерфейс
  • Хуучин системээс бүх өгөгдлийг Күүхайд шилжүүлэх
  • Номын сангийн ажилтнуудын сургалт
  • Системийн аюулгүй, найдвартай ажиллагаа
  • Байнгын шинэчлэл