Хөрөнгө бүртгэл удирдлагын програм

Бид нээлттэй эхэд суурилсан хөрөнгө бүртгэлийн иж бүрэн систем болох U2C Asset -ийг санал болгож байна. Манай систем хөрөнгө удирдлагын дараах боломжуудыг агуулдаг.

  • Бүртгэгдсэн хөрөнгө бүрт харгалзах QR код бүхий шошгыг үүсгэж өгөх тул QR код уншдаг утасны апп ашиглан тухайн хөрөнгийн мэдээллийг газар дээр нь авах боломжтой. Мөн хүсвэл бусад төрлийн баар кодыг ашиглаж болно.
  • Хөрөнгийн тооллого, аудит нь хөрөнгө дээрх код болон уншигч төхөөрөмжүүийн тусламжтайгаар маш хялбар хийгдэнэ.  
  • Хөрөнгийн өгөгдлийн импорт, экспорт (excel, pdf) хийгдэнэ. 
  • Системийн админ (ихэвчлэн байгууллагын нярав, санхүүгийн ажилтан), эрх бүхий албан тушаалтнуудад хөрөнгийн бүх тайлан мэдээлэл нэг цонхоор харагдана. 
  • Хөрөнгийн одоогийн байршил болон хэн хариуцаж байгааг хялбараар тогтооно.
  • Хөрөнгийн түүх (хэзээ хаанаас авсан, хэдэн оны, ямар үнэлгээтэй, хэн хариуцаж байсан, хэнд хэзээ шилжсэн, засвар үйлчилгээ, эвдрэл гэх мэт ) дэлгэрэнгүй харагдана. 
  • Хөрөнгийг төлөвөөр ангилна. Шинээр нэмэгдсэн, засварт байгаа, алга болсон хөрөнгө гэх мэтээр өөрсдийн хүссэнээр хөрөнгийн төлөвийг нэмж ашиглаж болно.
  • Хөрөнгийг нэг даралтаар эзэнтэй болгоно. Өөрөөр хэлбэл байгууллагын хөрөнгийг хэн нэгэнд хариуцуулах ажил маш хялбар хийгдэнэ.
  • Хөрөнгийн шилжилт хөдөлгөөн буюу хөрөнгө хүлээж авах, хүлээлгэн өгөх үйлдэл нь хэрэглэгчийн зөвшөөрөлтэй явагдана. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө нь хариуцсан эздийн оролцоо, мэдээлэлтэйгээр шилжинэ.
  • Лицензийн бүртгэл хийх боломжтой. Зөвхөн биет хөрөнгө бус байгуулагын биет бус хөрөнгө мөн бүртгэгдэнэ.
  • Байгууллагын онцлогт тохирсон нэмэлт талбаруудыг хөрөнгийн бүртгэлд хялбараар нэмэх боломжтой.
  • Шаардлагатай хөрөнгийн хүсэлт бүртгэл хийгдэнэ.
  • Систем дэх аливаа үйлдлийг хариуцсан хэрэглэгчид болон холбогдох албан тушаалтнуудад цахим шуудангаар мэдэгдэнэ.
  • Өгөглийн нөөцлөлт (backup) хялбар хийгдэнэ.